Манай байгууллага нь ХБНГУ-ын Linde брэндийн сэрээт өргөгч болон материал зөөвөрлөх техник, төхөөрөмжийг ачаа, бараа боловсруулах үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж, түүний чанар, үнэ цэнийг мэдэрсээр өнөөг хүртэл 12 жилийн хугацаа өнгөрчээ.
2024 онд Ландбридж групп нь “Дэ Ридж” ХХК-ийг үүсгэн байгуулж, Linde Material Handling брэндийн шинэ болон хуучин төрөл бүрийн сэрээт өргөгч, сэлбэг хэрэгсэл зэргийг Монгол Улсад албан ёсоор төлөөлөн борлуулах эрхтэй дистрибьютор болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
1900-аад оноос хойш дэлхий даяар чанар, найдвартай байдал-аараа танигдсан энэхүү брэндийг бид Монголын тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдэд нутагшуулан, үр өгөөжийг нь бодитоор таниулах, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

